ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Олон тооны шувуу үхсэн газарт мэргэжлийн багийнхан ажиллаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-03

 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Бага нууранд шувууд үхсэн тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, Ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллаж байна.
 
Бүх шинжилгээ хийх дээжийг авч, улсын төв лабораторит хүргүүлээд байгаа юм. Мөн үхсэн шувуудыг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулав. Өчигдөр орой аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, тус нууранд ажиллаж буй хүмүүсийн хугацааг сунгах, ариутгал  халдваргүйжүүлэлтийн хувцас хэрэгсэл, хоол хүнс, шатахуунаар хангахаар шийдвэрлэсэн байна.

Харин өнөөдөр Зоонозын өвчин судлалын төвийн дарга Дашдаваагаар ахлуулсан комиссыг тус нуур луу явуулахаар шийдвэрлэжээ. Нууранд шувууд үхсэн шалтгаан нөхцөлийг тодруулах ажил үргэлжилж байна.
 
Багануур нь Завхан аймгийн Дөрвөлжин сумаас 300 км, Дөргөн нуураас 5 км, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын зааг нутагт оршдог. 

Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын нутаг “Сангийн далай” хэмээх нууранд шувууд олноороо үхсэн нөхцөл байдалтай ижил төстэй шинж тэмдгүүд илэрчээ.