Нийгмийн ажилтны мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх, шилдэг туршлагаа хуваалцах, нийгмийн бүхий л салбарт хамтарч ажиллах боломжийг бий болгох зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг.
Тэгвэл Өмнөговь аймгийн Нийгмийн ажилтнуудын сургалт, зөвлөгөөнийг 2024 оны арванхоёрдугаар сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнд сумдын болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, гэр бүлийн, боловсролын салбаруудаас 130 нийгмийн ажилтан оролцож байна.