ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорноговьт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-05

“Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Дорноговь аймагт зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.

Захирамжаар энэ сарын 04-ний өдрийн  09:00 цагаас 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Энэ удаагийн олон улсын сургалт, дадлага сургуулийг “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болон орон нутгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний команд штабын сургууль гэсэн 4 төрлөөр зохион байгуулах ажээ.