Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд өчигдөр /2019.09.17/ нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10:20 цагт очиж хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан охины цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн аравдугаар хороонд нэг нас ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Ийм тохиолдол өмнө ч бас хэд хэдэн удаа гарч байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.