ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Машин хөдөлгөдөг бүхэн замын хөдөлгөөнд оролцмооргүй байна

O.Admin
2019-10-17

Өчигдөрхөн төв талбайн урд замд хар өнгийн “приус” машин явган хүний зам дээгүүр явж байснаа авто зам руу замын бордюр даваад орж яваа бичлэгийг нэгэн хүн “орк” хэмээн постолсон байв. Бас оройхон нэг машинтай нөхөр гэрийнхээ орцны үүдэнд тоглож байсан бяцхан  хүүг ухарч байгаад мөргөж, гэмтээжээ. Тэд жинхэнэ “орк” мөн байна лээ. Нийслэлчүүд хөдөө орон нутгийнхныг ийн хочилж доромжилдгоо болиод одоо өөрсдийгөө соёлт хотын иргэн гэж нэрлэдэг бүдүүлгүүдээ “орк” гэдэг болж.

Замын хөдөлгөөний дүрэм, их хотын соёлыг хэн зөрчиж байна, хотынхон бид. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хамгийн “орк” нь. Эгнээ байраа буруу эзэлнэ, эгнээ хэсч сүлжинэ, дайрна, зүтгэнэ. Явган хүний зам, зүлгэн дээр машинаа байрлуулна. Ногоон гэрлээр гарч яваа зорчигчдыг сигналдана, “бушуул хурдал” гэж загнана, зандчина. Урсгал сөрнө, дугаарын хязгаарлалттай үед хөдөлгөөнд оролцоно. Улаан гэрлээр дайрна. Жолооч нарын соёл угийн “нойл”.

Тээврийн цагдаагийн албанаас сарын аян, ямар нэг аян, хөдөлгөөн өрнүүлж, дүрэм зөрчигчдийг бага сага торгох, арга хэмжээ авах ч тэгсгээд л өнгөрнө. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүрийг дахин шалгалтад оруулж, дүрэм, жолооны ур чадварын шалгалт авч, түгжрэл ихээр үүсдэг А бүсэд нэвтрэх эрхийг нь хоригломоор. Машин асаадаг, унтраадаг, хөдөлгөдөг бүхэн жолооны хүрдний ард суудаг байдлыг цэгцэлмээр.  Хүний эрх гэж өмөөрөх байх. Таны эрх миний эрхээр хязгаарлагддаг.  Миний эрх ч таны эрхийг бас хязгаарладаг юм шүү. 

А.СҮРЭН