Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангиллаар гурван үе шаттай зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр "Бүх нийтийн гүйлт, дугуйн өдөр"-ийг зохион байгуулж байгаатай холбогдуулан дараах замыг 06.00-15.00 цагийн хооронд түр хаах юм байна.