ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Угаарын хийнд нийтдээ 8 хүн хордож нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-22

"Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагаас мэдээлэл  хийлээ. Тодруулбал, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 41 иргэн эмчилгээ хийлгэж буй. Нийт 536 хүн хордсон гэх дуудлага өгснөөс 226 нь хүүхэд байгаа аж. Харамсалтай нь угаарын хийнд найман хүн хордож нас баржээ.

ЦЕГ-аас мэдээлснээр угаарын хийнд хордож  амь насаа алдсан хэргийг анхаарлын гадна талд үлдээхгүй гэдгийг онцоллоо. Мөн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй,  хяналтын цэгүүд ажиллаж байгаа ч  түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил илэрчээ.