ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өргөн хэрэглэдэг эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгч, ард иргэдийн өргөн хэрэглэдэг эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ.

Эхний шатанд төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог 27 нэр төрлийн эмийн 56 дээжийг өчигдөр нээлтээ хийсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д шинжилж, үр дүнг нэг сарын хугацаанд гаргана. 

Энэхүү ажлын хүрээнд эмийн чанар, аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан эсэхийг тогтоож, иргэдийг баталгаатай, чанартай эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэх юм.