ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн албаны шалгалт ирэх сарын 11-нд болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-22

Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ.  Тус шалгалтын бүртгэл энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ. Харин шалгалтыг ирэх сарын 11-нд орон даяар эхлүүлэх аж. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “ Өмнө нь бид бэлэн тестийг хариутай нь бэлдээд өгчихдөг байсан. Гэтэл тестээ цээжилсэн залуус нь шалгалтдаа нэгдүгээрт гараад ирдэг. Гэвч ажил дээр гарахаараа ажиллаж чаддагүй. Ингээд төрийн албыг буруушаадаг, нэр хүнд нь унадаг. Тиймээс бид шинээр гаргаж байгаа номондоо жишиг тестийг оруулдаг болсон” гэлээ.

Мөн өмнөх хуулиар нөөцөд бүртгэгдсэн иргэд шууд ажилдаа томилогддог байсан бол Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээр шалгалтдаа тэнцсэн залуус нөөцөд бүртгэгдсэн ч дахин шалгалт өгдөг зохицуулалт хийжээ.

Түүнчлэн төрийн байгууллагуудад хийдэг шалгалтын талаар тэрбээр хэлэхдээ, “Сүүлд хоёр яаманд шалгалт хийсэн бөгөөд ойрын хугацаанд дахин хоёр яам, орон нутагт нэг байгууллагад шалгалт хийхээр бэлтгэж байна. Гэхдээ шалгалт хийх газрыг зарлаж болдоггүй” гэдгийг онцоллоо.