ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гар барьж мэндлэхээс татгалзаарай

O.Admin
2019-10-24

Болдын Өлзийбаяр гэх нэгэн жиргээч твиттер хуудсандаа “Хөгжсөн орнуудад хүн амынх нь 70 хувь нь бие зассаны дараа гараа угаадаг. Харин манайх шиг хөгжиж байгаа орнуудад дөнгөж 25 хувь нь усаар угаадаг. Тэгсэн атлаа гар барьж мэндэлдэг. Бусад Азийн орнууд шиг бөхийн мэндэлдэг болмоор байна” хэмээн жиргэжээ. Тэгвэл энэхүү жиргээ маш олон хүнд хүрсэн бөгөөд дийлэнх олонхи нь гар барьж мэндлэхээс цэрвэдэг, гар барих нь бидний мэндчилгээ ч байгаагүй гэрээ хэлцэл байгуулахдаа гар барьж, баталгаажуулж байсныг орчин цагт мэндлэх ёс болгочихсон гэх мэтээр дэмжсэн санал илэрхийлжээ. Мөн өөр нэгэн жиргээч эрчүүдийн 80 хувь нь гараа угаадаггүй, угаасан ч үс эсвэл өмдөндөө арчдаг гэх мэтээр жиргэсэн байх юм.

ДЭМБ-аас хүртэл жирэмсний эхний саруудад хүнтэй гар барьж мэндлэхээс аль болох татгалзах ёстой гэж зөвлөдөг юм байна. Учир нь ураг эхийн хэвлийд бүрэлдэж буй эхний сарууддаа гадны нянгаас өөрийгөө хамгаалах чадваргүй учраас ээж энэ хугацаанд нянгаас аль болох өөрийгөө хамгаалж байх ёстой. Тэгэхээр манай улсад вирусын гаралтай ханиад томуу зэрэг халдварт өвчин яагаад их байдаг нь тодорхой байгаа биз. Хүн өдөр тутамдаа гараа угаадаг ч хөлнөөс бохир байдаг гэнэ лээ. Хумсны зай завсар, гарын алга өчүүхэн төдий зүйлд хүрэхэд л нян тээгч болдог. Тиймээс өдөр бүхэн тогтмол гараа угаах, гар ариутгагч байнга биедээ авч явах, эс бөгөөс гар барьж мэндлэхээс татгалзах нь том соёл болох нь ээ. Бидэнтэй өдөр тутамдаа таарч буй хүмүүсээс цөөнгүй нь гар барьж мэндлэхээс татгалздаг. Тэр үедээ их зантай гэх мэтээр ад үздэг ч тухайн иргэн биднээс ч илүү эрүүл мэндийн мэдлэгтэй юм гэдгийг ойлгох ёстой юм шүү.

Тэр хүн өөрийгөө болон өөрийн гэр бүлээ нян, халдварт өвчнөөс хамгаалж таарсан хүн бүхнээсээ вирус авахгүйн тулд тийм үйлдэл гаргадаг гэсэн үг. Тэгэхээр уншигч та ч хүнтэй аль болох гар барьж мэндлэхээс татгалзаж, үл мэдэг бөхийж, эсвэл инээмсэглэн мэндчилж бас болно шүү дээ. Япон, Солонгос зэрэг Азийн олон орон бөхийж мэндчилж, бөхийж үддэг соёлд хүүхдээ сургасан. Тэр нь хэн нэгэнт тал зассан үйлдэл гэхээс илүү эрүүл мэндээ хамгаалж буй асар том ухаан байдаг билээ. Тиймдээ ч хүн та гэр бүлээ хамгаалахыг хүсч байвал хүн бүхэнтэй гар барьж, түүнийгээ гэр бүлдээ авчран нялзаах хэрэггүй л болов уу. Мөн өдөр бүхэн гараа угааж, бие зассаны дараа, хоол идэх үедээ тогтмол гараа угааж, мөн ариутгагч хэрэглэж хэвшээрэй. 

Б.Эрхэс