ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэхийг дэмжив

O.Admin
2019-10-26

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийтээртэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухайхуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхэсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн өргөн барьсан бөгөөд төсөлд Бурхан багшийн Ихдүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөдМонголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийнүрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоодхолбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээудирдан жолоодсоор ирсэн түүхтэй. Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мьянмар зэрэг бурхны шашинт оронд Бурхан багшийнмэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчинөдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгонтэмдэглэдэг байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөрмацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүйбайх, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвныжагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, модтарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийгхамарсан сайн үйлс өрнүүлдэг аж. НҮБ-ын Ерөнхийассамблейгаас 1999 онд Бурхан багшийн Их дүйчинөдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэж байхааршийдвэрлэсэн байна.

Хуулийн төслийг баталснаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломжбүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Хуулийнтөслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.3 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийнбайгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.