Баянхонгор аймгийн төвд үйл явуулдаг “Баянхонгорконстракшн” компанийн “Мах март” үйлдвэрт аравдугаарсарын 25-ны 09.30 цагт “Хүн ухаан алдаж, бие нь муудсан” гэх дуудлагын дагуу яаралтай тусламжийн баг очжээ. Тусүйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныгэмнэлэгт яаралтай хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээхийж, үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрийнүйл ажиллагааг зогсоожээ. Урьдчилсан байдлаар агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй аж. Прокурорын хяналт дор аймгийн Мэргэжлийн хяналтынгазар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтранүйлдвэрт үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж, ослынхор уршгийг арилгахаар ажиллаж байгаа аж.
Мөн өчигдөрийн 18.30 цагийн байдлаар аймгийн Нэгдсэнэмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн, дотрынтасагт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтайтусламжийн хэсэг дээр зургаан хүн эмчилгээ хийлгэж, ажиглалтад байна. Бусад хүмүүсийн биеийн байдалсайжирчээ.