Байгууллагынхаа хашаанд 15 тонн орчим түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид явган эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ тус дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллагын хашаанд 15 тонн орчим түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлсэн байна. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст түүхий нүүрсийг шилжүүлэн өгчээ. 15 тонн түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлжээ Шалгалтаар хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад, тээврийн хэрэгслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-д төвлөрүүлэн журамлахыг тус газраас мэдээллээ. Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргасан. Захирамжид Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, Нийслэлийн агаарын чанарын 2, 3 дугаар бүсэд түүхий нүүрс ашиглахыг хориглох зорилгоор ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хяналт шалгалт зохион байгуулахаар тусгасан билээ.