ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Мөрөн: Монгол Улсад 13 мянган хятад иргэд амьдардаг

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-30

Өглөө 08.00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаан одоо болтол тараагүй байна. Засгийн газрын мэдээллийг хүлээсэн үү, юутай ч ЦЕГ, ТЕГ зэрэг хууль хүчний байгууллагууд 1000 хятад иргэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

Энэхүү баривчилгаанд хамт оролцсон Гадаадын иргэн харьяатын газраас ч албан ёсоор мэдээлэл өгөөгүй бөгөөд "жуулчны визээр орж ирсэн байж магадгүй" гэж үзжээ. Тэгвэл Монгол Улсад албан ёсны зөвшөөрөлтэй амьдардаг хятад иргэдийн тоо хэд байдаг талаар тус газрын дарга Д.Мөрөнгийн хэвлэлд өгч байсан яриаг эргэн сануулъя.

ГИХГ-ын дарга Д.Мөрөн хэлэхдээ “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсад хувийн хэргээр оршин суух гадаадын иргэдийн тоо, хэмжээг Монгол Улсын харьяат нийт иргэдийн гурван хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд байна гэж заасан байдаг. Манай улсын хүн амыг 3н2 сая гэж үзвэл 97 мянган орчмоос хэтрүүлж болохгүй.

Манайд 130 гаруй улсын 28 мянган орчим иргэд оршин сууж байгаа. Тэдний 13 мянга орчим нь БНХАУ-ын иргэд байна. Эдгээр бүх иргэд Монгол Улсын хууль хяналтын байгууллагын бүртгэлгүйгээр, хяналтгүйгээр оршин суух боломжгүй” хэмээн ярьж байжээ. Тэгэхээр эдгээр иргэд жуулчны нэг сарын визээр ирсэн гэдэг нь тодорхой байгаа юм.