ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“ДЦС-3”-ын засварчин 35 настай Б өндөр хүчдэлд цохиулж амиа алдав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-30

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байжээ. Харамсалтай нь  энэ үеэр нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан нас барсан байна.  Дуудлагыг энэ сарын 28-ны 09 цаг 43 минутад хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очсон аж. 

Аврах ангийнхан хэргийн газарт очиход тус станцын цахилгааны засварчин 35 настай, эрэгтэй Б 380 мВт-ын хүчдэлд цохиулан нас барсан байна. Мөн  трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ. Талийгаачийн цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар эх сурвалж мэдээлэв. Одоо хэр нь энэ асуудлаар Эрчим хүчний яаманд ямар нэгэн хариуцлагын асуудал яриагүй байгаа аж. Энэ талаар бид Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон “ТЭЦ-3”-ын гүйцэтгэх захирал Ч.Чинбат нараас тайлбар авах болно.