ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

 ТЕГ: Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-30

БНХАУ-ын иргэд олноор баригдсан, тэд цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх асуудлаар ТЕГ-аас мэдээлэл өглөө. ТЕГ-ын дарга Д.Гэрэл ярихдаа “Мянга орчим иргэдийг хэрхэн ажиллуулах вэ гэдгээ судлаад, наймдугаар сараас хойш оруулж ирсэн байна. Бүгд жуулчны болон бизнесийн журмаар манай улсад орж ирсэн атлаа хөдөлмөр эрхэлж байсан гэж үзсэн учраас саатуулсан.

Гэхдээ зохион байгуулалтад оруулсан гэх дөрвөн хятад, манай улсын нэг иргэнийг саатуулсан. Бусад нь байрлаж байсан таван зочид буудалдаа байгаа. Нэг дор 800 хүнийг саатуулах боломж байхгүй шүү дээ. Наймдугаар сараас хойш бид мэдээллээ солилцож, нөхцөл байдлыг ажиглаж байсан. Гэтэл ес, аравдугаар сард эхлээд 80 хүн, дарааллаад энэ тоо өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулсан хүн нь байцаалтаа өгч байна. БНХАУ-ын болон Монгол нэг хүн байсан.

1000 орчим компьюьтер, зөвхөн гар утасны сим гэхэд 10 мянгыг ашиглаж байсан нь тогтоогдлоо. Бүрэн хяналтад авлаа. Айдас төрөх асуудал байхгүй. Цахим орчинд орж ирэх нь ээ гэдэг мэдээлэл авсан учраас бид оролцсон. Батлагдаж байгаа нөхцөл байдлаар бол мөнгө угаах гэж байсан юм билээ. Үүнийг эцэслэж, тогтооно.

Хардуудыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байна. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн учраас бүгдийг нь албадаж гаргана. Журам ёсоор бол нэг иргэн гурваас дээш сим ашиглаж болохгүй, бүртгэнэ гэсэн журам бий. Үүнийг хууль болгох асуудлыг ярьж байна. Ямар компаниуд байсан талаар мэдээлэл өгч чадахгүй байна” гэлээ.