ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Баатаржав: Зочид буудлууд болон оператор компанид хариуцлага ярина

O.Admin
2019-10-30

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржав хууль бусаар орж ирсэн 800 орчим хятад иргэний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, мөрийтэй, хууль бус тоглоом зохион байгуулахаар орж ирсэн гэсэн мэдээлэл байгаа гэв.

Тэрбээр, “Хэрэг шалгадаг хуультай учраас хуулийн хүрээнд мөрдөн шалгаж байгаа. бүх мэдээлэл ижил. Цагдаагийн үйл ажиллагаа тусдаа явахгүй. Манай байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажиллаж байна.

Үүрэн холбооны зарим нэг оператор компаниудыг шалгана. Зочид буудлуудад ч хариуцлага ярина. “Кентавр”, “Ориентал”, “Юнион бюлдинг”, “Амар” гэсэн зочид буудлууд бий. Эдгээр иргэдийг нутаг буцаана. Цаашдаа хяналт шалгалт үргэлжилнэ.

Нэмж илрүүлэх ажиллагааг явуулна. Мөрийтэй, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах гэж орж ирсэн байж магадгүй гэж үзсэн. Аялалын визээр орж ирсэн" гэлээ.