ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гурван тонн шахмал түлш шатжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-31

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн хоёрдугаар шугамын хоёрдугаар хатаах хэсэгт гал гарчээ. Улмаар  шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг  аравдугаар сарын 30-ны өдрийн 19.15 цагт хүлээн авсан байна.  Энэ дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 8 км замыг туулан, 19.25 цагт очиж, 1:40 минут ажиллаж унтраасан аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гурван тонн шахмал түлш шатжээ.