ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шуурхай мэдээ: ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг ажлаас нь чөлөөлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-31

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Н.Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Д.Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна. 

Мөн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай” зарлиг гаргаж, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь өнөөдрөөс /2019.10.31/ эхлэн түдгэлзүүлэв.