ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар казино тоглоогүй гэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-04

Хан-Уул дүүрэг дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүдтэй нийлж казино тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл гарлаа.

Улмаар, АТГ-аас эдгээр иргэдийг барьсан хэмээж байгаа юм. УИХ-ын гишүүд нь М, Х нар байсан гэх мэдээллийн мөрөөр сэтгүүлчид хэн байсан талаар таамаг өрнүүлж, эхлэв. Тухайлбал, УИХ-д таван М нэртэй гишүүн бий. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Д.Мурат нарын гишүүд байдаг.

Тэгвэл Ж.Мөнхбат гишүүн “Би амьдралдаа Хан-Уул дүүрэгт байрладаг “Моннис” компанийн байр луу орж үзээгүй” хэмээн мэдэгджээ. Харин Х-ээр эхэлсэн гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нар байдаг бөгөөд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нь “Тоглосон тэгээд АТГ-т баригдсан бол шууд зарлах байлгүй дээ. Тийм зүйл байхгүй” гэж мэдэгдсэн байна. Тэгвэл нэр бүхий хэвлэлээр гарсан энэ мэдээллийг АТГ-аас худлаа мэдээлэл гэж үгүйсгэлээ.