ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Одбаяр мэдүүлэг өгөхгүй бол хэргийг прокурорт шилжүүлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-04

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан талаар мэдээлэл гараад байгаа. Тэрбээр Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байсан ба түүнтэй хамт зорчиж явсан 42 настай А гэгч нь мөн өөр нэг үйлчлэгч бүсгүйн мөрөөр тэвэрч, бэлгийн дарамт учруулсан гэж мэдээлж байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Инчеоны Бүсийн цагдаагийн газраас өнөөдөр /2019.11.04/ хохирогч гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Хохирогч хоёр эмэгтэй тухайн үед маш “муухай” байдалд орж, айж сандарсан тухайгаа хэлээд Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан А нарыг шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Ингээд Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаяр болон А нарыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдсэн аж.