Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит хурал өнөөдөр /2019.11.09/ 12.00 цагт Төрийн ордны Их танхимд болно.
Хуралдаанаар ҮБХ-ны нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батлах, Улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, Сонгуульд нэр дэвшигчийн татварын хэмжээ, хугацааг батлах, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮБХ, ДоСХ, ҮДХ-ны гишүүдтэй байгуулах гэрээний төслийг хэлэлцэн батлах ажээ.