НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 14. НЭГ ЦАГААН ХАР ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулвал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 07.51-17.24
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.