ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Увс нуур” дуу хөшөөтэй боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-11

Үндэсний бөхийн ууган галуудын нэг “Увс нуур” гал түүхт 20 жилийн ойдоо зориулан энэ сарын 10-нд Увс нуурын хөвөөнд "Увс нуур" дууны гэрэлт хөшөө босгосон аж. Нээлтийн арга хэмжээнд "Увс нуур" галын тэргүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны сайд Н.Цэрэнбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, аварга О.Балжинням, МУ-ын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат болон аймгийн удирдлагууд, дууны уран бүтээлчид оролцсон байна. Мөн тус аймагтай хөрш зэргэлдээ орших ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид иржээ.

Дашрамд дурдахад, “Увс нуур” дууг Увс аймгийн сүлд дуу болгох шийдвэрийг 2008 онд аймгийн ИТХ-аас баталж байжээ. Дууны аяыг МУГЖ Г.Тэрбиш, үгийг зохиолч Г.Жанчив нар зохиосон аж.