Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хоригийг цуцлаагүй бөгөөд түүнд холбогдох хэргийг энэ долоо хоногтоо багтаж шийдвэрлэнэ хэмээн Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Түүний хилийн хориг энэ баасан гаригт дуусах юм. Мөн түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулахаар болсон бөгөөд түүнд торгуулийн арга хэмжээ авах талаар яригдаж байгаа аж. Гэхдээ хилийн хориг цуцлагдсан торгуулиа төлж байж эх орондоо ирэх боломжтой гэж мэдээлжээ.