ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Наранхүү гишүүнийг чуулганы танхимд “эрэн сурвалжилж” байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-14

УИХ-ын гишүүн Б.Наранхүү таслалтаараа нэрд гарсан нэгэн. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцсийн байдлаар батлах чуулганы хуралдаанд нутгийн иргэд болох Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн багш, ажилчдыг урьжээ. Нутгийнхаа түшээгийн урилгаар хаа холоос зорин ирсэн ирсэн хэдий ч харамсалтай нь урьсан эзэн байсангүй. УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Наранхүү гишүүний урилгаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын багш ажилчид Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцаж байгааг зарлаад урьсан гишүүн болох Б.Наранхүү эзгүй байгааг анзааран “сандрав”. Тэрбээр “Б.Наранхүү гишүүн ингэхэд хаана явна аа” хэмээн гишүүнийхээ эрэлд гарав.