НӨАТ-ын урамшууллын 2019 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өчигдөр "Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд цацагдлаа.
Сугалааны тохирлоор
30 мянган төгрөгийн азтан 27115,
100 мянган төгрөгийн азтан 2691,
Нэг сая төгрөгийн азтан 265,
5 сая төгрөгийн азтан 21,
10 сая төгрөгийн азтан дөрөв,
50 сая төгрөгийн азтан тодороогүй бөгөөд супер шагналын тохирлын дугаар 34462914 таарч, 90 сая төгрөгийн азтан тодорчээ.