ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны дараагийн удирдлага тодров

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-22

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлөв. Үүнтэй зэрэгцэн тус байгууллагуудын дараагийн улирдлага хэн байх вэ гэх сунгаа эхэлжээ.  УИХ-ын даргын мэдэлд харьяалагдах энэхүү хоёр агентлагийг удирдах дараагийн дарга хэн болох вэ гэдэгт эрх баригчид тохиролцоонд хүрсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчөөр тус банкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг томилох тохироонд хүрсэн байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооны хувьд тус байгууллагын дэд даргаар ажиллаж байгаа Б.Баярсайханыг томилохоор урдчилсан байдлаар тохироод байгаа аж. Хуулиараа УИХ-ын дарга Г.Занданшатарт давуу эрх бий хэдий ч эхний удаад Ерөнхий сайд, цаашлаад МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх аж.