ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өндрөөс унаж амиа алдсан охины халааснаас гэрээслэл олджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-22

Энэ сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цамхаг” хотхоны 12 давхраас 14 настай охин унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Онцгой байдлын алба хаагчид охинд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн түүнийг түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн боловч охин эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач охины халааснаас гэрээслэл олдсон гэлээ. Тус гэрээслэлд: “Хайртай аав ээж, ахаасаа уучлалт хүсэж байна. Намайг уучлаарай. Миний ажил явдалд сургуулийн багш нар, ангийн хүүхдүүдийг битгий оролцуулаарай” гэх утга бүхий зүйл бичиж үлдээсэн байжээ.