ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Махны үйлдвэрийн ажилчид хордсон гэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-29

Энэ сарын 28-ны өдөр буюу өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт байрлах мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, дөрвөн ажилтан хордсон хэрэг гарчээ. Дуудлага мэдээлэл тухайн өдрийн 12.40 цагт аймгийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Тус үйлдвэрт нийтдээ 32 хүн ажиллаж байсан бөгөөд бүгдийг нь эмчийн үзлэгт хамруулж, шаардлагатай арга хэмжээг авсан аж. Мөн үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн махыг битүүмжилж, махнаас дээж авч Улсын мал эмнэлгийн албаны лабораторид хүргүүлсэн гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдэгдлээ.  

Тус үйлдвэрийн хэсэгт “Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргасан аж. “Өв-Эко мийт” ХХК-ийн үйлдвэрийн байрыг аюулгүй болгохоор Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын албаны 36 албан хаагч ажилласан гэлээ.