ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг зохион байгуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-02

НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг  “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Жендэрийн үндэсний шинжээч, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн зөвлөх, судалгааны багийн ахлах Ш.Солонго, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн засаглалын бүрэлдэхүүн хэсгийн менежер Г.Пүрэвтогтох нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилго бүхий жил бүр зохион байгуулагддаг олон улсын санаачлага юм. Энэ аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 дүгээр сарын 25-нд эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-ны хүртэл үргэлжилдэг бөгөөд олон улсын хэмжээнд 1991 оноос, Монгол улсын хувьд 1997 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. 2019 оны хувьд энэхүү аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна. Энэхүү уриа нь жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж байгаа юм” гэлээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулах бөгөөд олон улсын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх билэг тэмдэг болсон улбар шар өнгөөр НҮБ-ын байр, Төрийн ордонг гэрэлтүүлэх, сурталчилгааны том, жижиг самбарууд, лед дэлгэц, автобусны буудлын болон олны цуглардаг газруудын сурталчилгааны самбаруудаар аяны уриа, мессежийг олон нийтэд хүргэх, их дээд сургуулиудын оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан мэдээлэл хүргэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах юм. Аяны уриа, мессежийг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага болон нийгмийн сүлжээгээр өргөн хүрээнд сурталчилна.

НҮБХАС, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн Үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан. Мөн Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулжээ.