Нигер улсын ирсэн Эжикеме Чимезие Жонн болон Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болжээ. Шүүх хурал өнөөдөр өглөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, эдгээр иргэдэд ял оноосон байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикеме Чимезие Жоннд 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд есөн жил, Д.Ганболдод найман жил, Т.Анхбаярт зургаан жилийн хорих ял тус, тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн байна.
Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компанид олгуулахаар заажээ.