ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Энхболдыг хутгалахыг завдсан нь үнэн ҮҮ?

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-03

УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах үеэр шаардлага хүргүүлэхээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс өрөөнд нь орсон. Тэдэнтэй хамт орсон хүмүүсээс нэг нь хутга гаргаж М.Энхболд руу дайрсан гэдэг мэдээллийг хуульч Б.Гүнбилэг телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан билээ. Энэхүү мэдээллийн дагуу  хоёр талын байр суурийг сонирхлоо. 

Б.Гүнбилэг: М.Энхболд дарга руу дайрсан нь үнэн 

/ Хуульч/

-Үнэн. Монголын түүхэнд бай­гаа­гүй бусармаг үйлдэл шүү дээ. Тухайн үед нэлээд хэдэн төрийн бус байгууллагын төлөө­лөл болон УИХ-ын таван гишүүн уулзахаар УИХ-ын дарга асан М.Энхболдын өрөөнд ор­сон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн, “Босоо хөх Монгол” ТББ  зэрэг хэд хэдэн байгууллагын төлөөл­лүүд орсон юм.  Харин миний хувьд М.Энхболд дарга руу дайрсан хүний нэрийг санах­гүй байна. “Босоо хөх Монгол” ТББ-ын лав биш бай­сан. Энэ асуудлыг Үндэс­ний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газрынхан мэдэж байгаа. 

 

Ж.Батзандан: Б.Гүнбилэгийн ярьсан бүх зүйл худлаа 

/УИХ-ын гишүүн/

-Худлаа. Б.Гүнбилэгийн ярьсан бүх зүйл худлаа шүү дээ. Цаадах чинь худлаа ярьж байна. Яагаад худлаа яриад явааг нь Б.Гүнбилэгээс асуу. Бусад дөрвөн гишүүнээс ч асууж болно. Төрийн хамгаалалт энэ тэр бүгд ажиллаж байгаа. Худлаа сүржигнэж байгаа юм. Хэрвээ тийм зүйл болсон бол хууль хяналтын байгууллагад өгөх ёстой биз дээ. Өнгөрсөн хойно нь худал зүйл яриад явах  шаардлагагүй.