ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар Ёс зүйн дэд хороогоор оров

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-20

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр УИХ-ын гишүүн Д.Муратын асуудлаар хаалттай хуралдсан юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцэх аж. Түүнээс гадна Ёс зүйн дэд хороонд ирсэн иргэдийн хүсэлт, гомдлын дагуу УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нарын асуудлыг хэлэлцсэн байна. Ёс зүйн дэд хороо асуудлыг хэлэлцээд, зарим зүйл нь шүүхийн шатанд яваа учир дүгнэлт гаргах боломжгүй гэсэн байна.