ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-д нас барсан иргэний хэргийг шалгаж байна гэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-04

Энэ сарын 2-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдийн боомтод Монгол Улсын иргэний цогцос хүргэгдэн иржээ. Дуудлагын дагуу Замын-Үүдийн цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатар хотын харьяат 48 настай эрэгтэй Б нь БНХАУ-д эмчлүүлж байгаад нас барсан аж.

Энэ талаар ЦЕГ-ын Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Замын-Үүдийн боомтоор нас барсан иргэний цогцос орж ирсэн гэх дуудлагын дагуу талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар шалгаж байна. Бидэнд ирүүлсэн анхны мэдээллээр нас барсан иргэн хүнд өвчний улмаас БНХАУ-д эмчлүүлж байхдаа нас барсан байгаа юм. Шалгалтаар өвчний улмаас нас барсан уу, гадны нөлөөтэй юу гэдгийг тогтооно. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.