ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-04

2018 оны наймдугаар сарын 09-ны өдөр Зам тээвэр, хөгжлийн яаманд хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ. Тодруулбал, тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт, шинжилгээ, дотоод хяналт, аудитын газрын дарга агсан Г-г зодож, амь насыг нь онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг бүртгэгдсэн.

Хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож байхад хамт байсан хүмүүс нь салгаагүйгээр барахгүй, ухаан алдаад гадаа байхад нь албан өрөөнд нь хамт архидан согтуурч байсан гэх асуудал үүсч байлаа. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн сэжигтэн этгээд Б.Махбалд холбогдох хэрэг бүтэн жил гаруй сунжирч, хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд хамгийн сүүлд анхан шатны шүүх хурал /2019.05.17/ товлогдсон ч прокурорт буцаасан юм.

Б.Махбалыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 10.1-2.7 дахь хэсгийн “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” хүний амь бүрэлгэсэн гэж буруутган яллагдагчаар татаад байгаа.

Мөн түүнтэй хамт хоёр хүнд ял төлөвлөсөн билээ. Тэгвэл, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 06-ны өдөр 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.