ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байнгын хороогоор Д.Муратыг дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-20

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хориг Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн тогтоолын төсөл тус бүр дээр тавьсан билээ. Хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн “Хоригийг хүлээж авах, авахгүйн эрхзүйн үр дагавар нь ямар байх талаар мэдээлэл авмаар байна” гэсэнд  “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөлд хориг тавьсан байгаа” гэж тодотгов. Энэ асуудалд

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

“УИХ-аас Прокурорын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Үүн дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авснаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн тогтоол хүчингүй болно. Прокурор дахин дүтгэлзүүлэх саналаа УИХ-д өгөх шаардлага үүснэ. Д.Муратыг гэм буруугүй нь тогтоогдвол гишүүний бүрэн эрхийг нь сэргээх боломжтой” гэсэн юм. Холбогдох албаныхны зүгээс “Түдгэлзүүлэх шийдвэр өмнө нь УИХ-аар дахин сэргээсэн  тохиолдол  гараагүй. Хууль эрх зүйн хувьд боломжтой” хэмээн хэлсэн юм.