ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өндрөөс унах гэж байсан иргэний амийг аварчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-09

Өнгөрсөн шөнө буюу /2019.12.09/ 03:40 цагийн орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн  өндрөөс унах гэж байхад нь аврах ангийн алба хаагчид таслан зогсоожээ. Тодруулбал, зургаан давхар байшингийн дээвэр дээрээс хүн унах гэж байна гэх дуудлага Онцгой байдлын албанд ирж, дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:44 цагт очсон байна.

Аврах ангийнхныг очиход 22 настай иргэн О “Нисдэг машин” төвийн дээвэр дээр, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай сууж байсан бөгөөд Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, онцгой байдлын албан хаагчид авран хамгаалж, холбогдох албанд хүлээлгэн өгсөн байна.