НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол маргааш "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдах аж. Иргэд цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 минутаас өмнө ebarimt.mn баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм. Энэ удаагийн супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих юм байна.