Өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдааныг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хийхээр товлосон юм. Уг хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулсан. Тодруулбал, авто зам ашигласан төлбөрийн нэмэгдлийн талаар эргэн хэлэлцэх юм.