ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН: Сонгуулийг аймаг, дүүрэг нэг тойрог хэлбэрээр явуулна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-16

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж,  2020 оны УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах талаар байр сууриа нэгтгэжээ. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойрог, олон мандат буюу томсгосон можаритор хувилбараар явуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна. Учир УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгээс 26 том, 50 жижиг тойргоор явуулах санал гаргасан ч тус санал нь нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад зарим хуулийг зөрчиж байгаа, хоёрдугаарт, улс төрийн намын ард нуугдаж орж ирдэг гэх шүүмжлэлтэй тулгарсан учраас уг санал унасан байна. Харин томсгосон тойрог, олон мандат буюу томсгосон можаритор хувилбараар 1992, 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийг явуулж байжээ. Тодруулбал, нэг аймаг, дүүрэг нэг тойрог болох ба үүний мандатын тоонд тааруулж улс төрийн нам тус бүрээс нэр дэвшигчид өрсөлддөг онцлогтой юм.