ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Мотив" хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярыг нэг сар цагдан хорино

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-18

"Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр "мөс" хэмээн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалж байгаад баригдсан билээ. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж энэ сарын 17-ны өдөр Прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд ирүүлсэн.

Гэтэл яллагдагч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн байхдаа шүүхээс оргон зайлсан тул прокурор дээрх нөхцөл байдлаас шалтгаалж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй тул Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргасны дагуу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбаярт  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ..

Тэгвэл өнөөдөр  Б.Эрдэнэбаярыг олж тогтоон саатуулж, өчигдөр болсон шүүх хуралдаанаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, харин яллагдагчид өнөөдрөөс эхлэн 1 (нэг) сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.