ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-19

Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайг үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дуусжээ. Тодруулбал, 5-15 км-ийн радиуст өмхий үнэр тараадаг гол эх үүсвэрийг устгасан байна. Хуримтлагдсан 800 мянга орчим метр.куб лагийг японы технологийн дагуу хоёр жилийн хугацаанд усгүйжүүлж үнэргүйжүүлэн бордоо болгоод байна. Бордоог байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хог хаягдлыг дарж булшлахад ашиглах боломжтой.

Үнэргүйжүүлэх, хөрс, бордоо болгох төслийн гүйцэтгэгчээр “Ховд Тул”, “Экотайхи” ХХК ажилласан байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2024 он гэхэд шинэчилж дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд одоогийн байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмж давхар ашиглах, 50-60 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүйжүүлэн, боловсруулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч байгаа юм байна.