ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайн жишиг: Гуравдугаар эмнэлэг ажилтнууддаа шинэ жил тэмдэглэх мөнгийг нь хувааж өгчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-20

Өчигдрөөс эхлэн Н.П.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн талаарх жиргээ олон нийтийн сүлжээнд талархал хүлээгээд байна. Тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир энэ жил байгууллагынхаа дунд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийджээ. Харин энэхүү зардлаас хэмнэсэн мөнгөө бүх ажилчдынхаа дансанд ижил тэгш буюу 20, 20 мянгаар хувааж хийсэн бөгөөд шилдэг ажилтан гэж дундаас нь шалгаруулахгүй.

Мөн энэ жилийн давсан орлогоо ч мөн ажилчдынхаа дансанд байршуулжээ. Хамгийн бага цалинтай гэх асрагч, цэвэрлэгч нь гэхэд л дансандаа 60 мянган төгрөг авсан бол дээшлээд сувилагч, эмч, их эмч, мэс заслын эмч нар нь 500-1.000.000 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал авч байгаа талаар “Оддын охин” гэх хаягтай бүсгүй жиргэсэн нь олон нийтэд ийнхүү хүрсэн юм.

Энэ жилийн тухайд олон ч байгууллага шинэ жил хийхээс татгалзаж буй. Мөн гоёлын даашинзтай шинэ жилээс татгалзаж, энгийн цэвэрхэн баярлахыг илүүд үздэг болсныг энэхүү жишээ нотолж байх ажээ.