ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Саранчимэг: Хуулийн төслөөс албан ёсоор нэрээ татсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-20

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, өргөн барьжээ.  Хуулийн төсөлд  “Билгийн тооллын хаврын тэргүүн  сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдаан хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээш насны хүүхэд унана” гэсэн заалт оруулсан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа юм. Тэр дундаа тус хуулийн төсөлд эмэгтэй гишүүн байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй холбогдож “Таван үг” солилоо. 

-Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион бай­гуулахаар хуульд өөрч­лөлт оруулж байхад дэмж­сэн нь ямар учиртай юм бэ. Яагаад хуулийн төсөлд орж ажиллав. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Би хуулийн төслөөс албан ёсоор өнгөрсөн тавдугаар сард нэрээ татсан. 
Үндэсний наадмын тухай хуулийн төсөл юм чинь эрчүүд шийдээд явах ёстой гэсэн үүднээс татгалзсан. 

-Өвлийн уралдааныг зохион байгуулсанаас болоод олон хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон шүү дээ?
-Тийм заалт орж байгаа эсэхийг мэдэхгүй. Би нэрээ эрт татсан учир нэмэлт өөрчлөлтөөр ямар заалтыг нэмж оруулж ирснийг мэдэхгүй шүү дээ. 

-Хуулийн гол санаачилагч нь хэн юм бэ. Яагаад ийм увайгүй авирлаж байгаа юм бэ?
-Хуулийн гол санаачлагчаар Х.Болорчулуун гишүүн ажиллаж байгаа байх. Би нэрээ эрт татсан учир нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй.