ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ сарын 15-ныг хүртэл Е баримтын бүртгэлийн алдаагаа засаж болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-13

НӨАТ-ын баримтыг нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цаг хүртэл бүртгүүлснээр дуусгавар болсон. 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд буюу тодруулбал, хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж  буй талаар татварын байгууллагаас мэдэгдсэн. Тиймээс иргэд нэгдүгээр сарын 15-наас өмнө хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулж, түүнийгээ шалгах хэрэгтэйг анхаарууллаа.

Иргэд  НӨАТ-ын урамшууллыг жил бүрийн эхний улиралд авдаг байсан бол энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгохоор болсон юм.Өөрөөр хэлбэл, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлэх аж.