Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.Тухайлбал, тус аймгийн төвөөс баруун урд зүгт 60 километрт орших “Наран” гэдэг газар өчигдөр 09:44 цагт 3.5 магнитутын хүчтэй /Ө-48023’60’’ У-103005’60’’/ газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээлжээ. Мэдээллийн дагуу аймгийн Онцной байдлын ерөнхий газраас Могод сумын Тамгын газрын даргатай утсаар холбогдож тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэлт Могод сумын төвөөс зүүн хойд зүгт долоон километрт “Зүүн хажуу”, 13 километрт орших “Баянгол” болон 16 километрийн зайд орших “Наран” гэх газруудад малчдын гэрт мэдрэгдсэн, учирсан хохиролгүй" гэлээ.