ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

405 кг гахайн махыг нууцаар оруулах гэж байгаад баригджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-13

Замын-Үүд боомтоор энэ сарын 8-ны өдөр Истана маркийн суудлын автомашинд гарал үүсэл тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхээр завджээ. Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож бараа, бүтээгдэхүүнийг хураан авсан байна. Мөн өнгөрөгч оны арванхоёрдугаар 26-ны өдөр Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр иргэн Ж нь Монгол Улсын соёлын өвд хамаарах 1789-1855 онд зохиогдсон, уйгаржин бичгээр бичигдсэн 38 ширхэг түүхэн сурвалж бичгийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн хэрэг нээн шалгаж, гэмт хэргийн шинжтэй тул холбогдох байгууллагад шилжүүлсэн ажээ.