Хилийн чанадад байгаа Монголчууд хаоь оронд хулгай хийсэн асуудал хэд хэдэн удаа гарч байсан. Ялангуяа, Тайланд болон Вьетнамд монголчууд хулгай хийгээд баригдсан хэргийг тоолвол нэлээд урт жагсаалт гарна. Тэгвэл ийм төрлийн гэмт хэрэг Вьетнамд дахин гарч, Монгол Улсын иргэн, 24 настай И.М хулгай хийж байгаад баригджээ. Тэрбээр Вьетнамын нисэх онгоцны буудал дээр 79 настай Японы жуулчны хэтэвчийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Одоогоор эл хэргийг Хо Ши Мин хотын цагдаагийн газарт шалгаж байна.