Одонтой ээжүүдийн мөнгийг ирэх сарын эхээр олгохоор болжээ. Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог билээ. Энэхүү журмаар хоёрдугаар сард буюу Сар шинийн баярын өмнө олгодог. Энэ жилийн хувьд 29.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан аж. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна.